LIVE: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийг Сүхбаатарын талбайд угтан авлаа

LIVE: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийг Сүхбаатарын талбайд угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлит-ийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг дөнгөж сая Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатарын талбайд угтан авав. 

БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн түвшинд 17 жилийн дараа болж байгаа айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Монгол Улс, Лаос Улс 1962 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Лаос Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 1980 оноос хойш хийж байгаа дөрөв дэх удаагийн айлчлал юм.