“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна

“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна

НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир спортын газар, нийслэлийн Даамны холбоо хамтран долоон насны ангиллаар зохион байгуулж буй даамны тэмцээний нээлт боллоо.

“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байгаа аж. Тус тэмцээн нь оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, бүх насны оролцогчдыг хамарсан өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Энэхүү тэмцээнээр дамжуулан өсвөр үеийнхэнд сэтгэн бодох чадвар, тэвчээр, стратеги төлөвлөлтийг хөгжүүлэх, залуучууд болон насанд хүрэгчдийн ур чадварыг дээшлүүлэх, ахмад үеийн туршлагыг залгамжлуулах чухал ач холбогдолтой юм.