Ж.Батжаргал: Шатахууны үнэ цаашид 2,5 дахин өсөх эрсдэлтэй байна

Ж.Батжаргал: Шатахууны үнэ цаашид 2,5 дахин өсөх эрсдэлтэй байна

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, гарсан шийдвэрүүдийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал танилцууллаа.

Тэрбээр “Бүлгийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал буюу УИХ дахь олонхыг бүрдүүлэгч, эрх баригч бүлгийн хувьд нийгэм эдийн засаг иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр, төрийн бодлого  тодорхойлох эрх зүйн орчин бүрдүүлэх зорилтуудаа хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн. Мөн дэлхийн хямрал манай эдийн засагт нөлөөлж байна. Энэ нөлөөллийг багасгахын тулд ямар арга хэмжээ авах талаар хэлэлцлээ. Бид шатахууныг 100 хувь гаднаас авдаг тул үнийн өсөлт нь бүх бараа бүтээгдэхүүнд ч нөлөөлдөг. Ковидын үед бид тодорхой арга хэмжээ авч, хэрэгжүүлж байсан шиг шуурхай зохицуулалтын шинж чанартай зарим хуулийг батлах ёстой юу гэдгийг хэлэлцсэн. Цаашдаа шатахууны үнэ цаашид 2,5 дахин өсөх эрсдэлтэй байна” гэлээ.

ВИДЕО: