Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэх иргэнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа Б.Энхбат гэх 39 настай эрэгтэйг Эрүүгийн цагдаагийн албанаас эрэн сурвалжилж байгаа аж. Тухай этгээд нь хөдөө орон нутаг байж болзошгүй бөгөөд энэ хүний талаарх мэдээллийг журмын дагуу үнэлж авна гэдгийг тодотгосон байна.
