СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хээрийн түймэрт өртөж амь насаа алдсан иргэн түймрийн үед  салхины чиг өөрчлөгдсөнөөс болж галаас гарч чадаагүй байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хээрийн түймэрт өртөж амь насаа алдсан иргэн түймрийн үед салхины чиг өөрчлөгдсөнөөс болж галаас гарч чадаагүй байна

Өнгөрөгч гуравдугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн Дэнж гэх газар хээрийн түймэр гарч нэг хүн амь насаа алджээ.

Тодруулбал, Гал түймэр унтраах үйл ажиллагааг зохион байгуулж байх үед Чандмань сумын мэргэжлийн ангиас оролцож байсан цэцэрлэгийн нярав галд өртөж амь насаа алдсан байна. Тэрээр шатаж буй шагшуурга дунд байхад салхины чиг өөрчлөгдсөний улмаар галаас гарч ирж чадаагүй байна.