Ерөнхий чиг үүргийн яамны дэд сайд нараас гадна Б.Мөнхтамир, Д.Баасандамба нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болжээ

Ерөнхий чиг үүргийн яамны дэд сайд нараас гадна Б.Мөнхтамир, Д.Баасандамба нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болжээ

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар энэ сарын 04-ний өдөр байгуулагдаж, өнөөдөр / 2026.04.06/ анхны хуралдаанаа хийсэн билээ. 

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар өмнөх Засгийн газрын үед шүүмжлэл дагуулж байсан дэд сайдтай байх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд Ерөнхий чиг үүргээс гадна хоёр яамны дэд сайдыг үргэлжлүүлэни ажиллуулах шийдвэрийг гаргасан байна. 

Тодруулбал, Ерөнхий чиг үүргийн буюу Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Сангийн дэд сайд Б.Хулан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар МИАТ-ийн захирал асан Б.Мөнхтамир, Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба нарыг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргажээ.