Улсын дугааргүй, бүртгэлгүй дугаартай замын хөдөлгөөнд оролцсон 134 тээврийн хэрэгсэлийн жолоочид хариуцлага тооцжээ

Улсын дугааргүй, бүртгэлгүй дугаартай замын хөдөлгөөнд оролцсон 134 тээврийн хэрэгсэлийн жолоочид хариуцлага тооцжээ

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна.

2026 оны дөрөвдүгээр 05-ны өдөр дугааргүй буюу бүртгэлгүй дугаартай 134 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцжээ. Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25 мянган төгрөгөөр торгож, хариуцлага тооцно.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.