Зайсан тойруугийн сөрөг хөдөлгөөнийг нээсэн тул нийтийн тээврийн зургаан чиглэлд өөрчлөлт орсон байна.
Тодруулбал, Замын хөдөлгөөний хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай 2023 оны А/181 дүгээр захирамжийг хүчингүй болгож, 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Зайсангийн авто замын сөрөг хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан тус авто замаар үйлчилгээ үзүүлж буй дараах чиглэлүүдэд өөрчлөлт орж байна. Үүнд:
- Ү:31 Цамбагарав-ТЭЦ-3-Зайсан,
- Ч:42 Сүлжмэл-Нарны гүүр- Зайсан,
- Ч:55 Зайсан-Дэнжийн 1000- Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж,
- Ч:65 Зайсан-Офицеруудын ордон,
- Ч:66 Зайсан-Цэцэг төв- 11-р хороолол,
- Ч:72 Богдхан амралт-Төв номын сан- МУБИС- Хөгжим бүжгийн коллеж” чиглэл багтжээ.