ВИДЕО: Шороо ачиж явсан машин галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас зургаан галт тэрэг замаасаа гарч осолдсон ноцтой хэрэг гарчээ

ВИДЕО: Шороо ачиж явсан машин галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас зургаан галт тэрэг замаасаа гарч осолдсон ноцтой хэрэг гарчээ

Өнөөдөр өглөө 06:27 цагийн үед төмөр замын Ерөө-Орхон өртөөний хаалттай гарам дээр зам тээврийн ноцтой осол гарч, зургаан гал тэрэг замаасаа гарч осолджээ. Шороо ачиж явсан том оврын ачааны машин галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас дээрх осол гарсан байна. Энэ ослын улмаас Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар өртөөнөөс Улаанбаатар явах 06:58-н 272-р галт тэрэгний аялал тодорхойгүй хугацаагаар  зогсох болсныг Сүхбаатар өртөөнөөс мэдээлээд байсан юм.

Одоогийн байдлаар замын гэмтлийг засварлан, хөдөлгөөнийг хэвийн болгохоор Улаанбаатар хотоос шуурхай баг газар дээр нь ажиллаж байгаа аж.