Маргааш төв, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цасаар шуурна

Маргааш төв, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цасаар шуурна

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 4-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж цасаар шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхаарууллаа.

Энэ сарын 4-нд Баянхонгор, Архангай, Өмнөговийн зүүн, Өвөрхангайн төв болон зүүн, Дундговийн нутаг, Дорноговийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.