Монгол Улсын Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдсонтой холбоотойгоор шинэ Засгийн газрын бүтэц болон сайд нарын бүрэлдэхүүн тодорчээ.
Шинэ Засгийн газарт Тэргүүн Шадар сайдаар Ж.Энхбаяр ажиллах бөгөөд тэрбээр мөн Эдийн засаг, хөгжлийн сайдын албыг давхар хаших юм. Харин Онцгой чиг үүрэг бүхий Шадар сайдаар Н.Номтойбаяр, Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан Шадар сайдаар Т.Доржханд нар томилогдохоор болжээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Б.Энхбаяр ажиллана.
- Хууль зүй, дотоод хэргийн сайдаар С.Амарсайхан,
- Сангийн сайдаар З.Мэндсайхан
- Батлан хамгаалахын сайдаар Д.Батлут
- Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг
- Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан
- Эрүүл мэндийн сайдаар Э.Батшугар
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Ж.Алдаржавхлан
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аубакир,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ц.Идэрбат
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Г.Дамдинням
- Зам, тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан
- Барилга, хот байгуулалтын сайдаар Э.Бат-Амгалан
- Эрчим хүчний сайдаар Б.Найдалаа
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Ч.Номин
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Ц.Сандаг-Очир нарын томилжээ.