Н.Учрал МАН-ын цөөнхийн бүлэгтээ таван сайдын суудал өглөө

Н.Учрал МАН-ын цөөнхийн бүлэгтээ таван сайдын суудал өглөө

Монгол Ардын Намын дотоодод үүссэн фракц, хуваагдал болон албан тушаалын тохироо улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.

Эрх баригч нам дотор “38” болон “30”-ын бүлэглэл үүссэн талаар гишүүд нь өөрсдөө ч ярьж байсан. Тэгвэл нам доторх цөөнхийн бүлэг таван сайдын албан тушаал авах тохироо хийж чадлаа. Энэ тухай цөөнхийн бүлгийн гишүүд ч  аман байдлаар өчигдөр дурдаж байсан юм. Тухайлбал, УИХ-ын даргыг өгөхгүй бол бид таван сайдын албан тушаалыг авахгүй хэмээн нэр бүхий гишүүд хэлж байсан юм. Тэгвэл энэ тохироо Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүн тодорхой болсноор баталгаажлаа. Тодруулбал,

  • С.Амарсайхан Хууль зүй, дотоод хэргийн сайдаар,
  • Б.Алдаржавхлан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар
  • Ч.Номин Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар,
  • Ц.Идэрбат Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар,
  • Ц.Сандаг-Очир Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилохоор тохирчээ.