МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн, сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэж байна.
Шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Учрал гуравдугаар сарын 30-ны өдөр үүрэгт ажилдаа орсон бөгөөд Засгийн газраа яаралтай бүрдүүлж, дөрөвдүгээр сарын 1-ний өглөө анхны хуралдаанаа хийхээ өмнө нь мэдэгдэж байсан. Гэвч одоог хүртэл танхимаа бүрэн бүрдүүлж амжаагүй байна. Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг бие даан томилох эрхтэй. Тэрбээр УИХ-д суудалтай намуудад хамтран ажиллах урилга хүргүүлсэн бөгөөд ХҮН нам-ын Удирдах зөвлөл хуралдаж, шинэ Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Мөн Ерөнхий сайд өмнөх Засгийн газрын зарим сайд нарыг улираан ажиллуулах боломжтой талаар байр сууриа илэрхийлсэн билээ.