Өнөөдөр олон улсын музейн өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын музейн өдөр тохиож байна

Олон улсын музейн өдөр өнөөдөр тохиож байна. Мөн энэ жил Монгол Улсад орчин цагийн музей үүсэж, хөгжсөний 100 жилийн ой болжж байгааг Соёлын сайд Ч.Номин энэ өдөр дэвшүүлсэн мэндчилгээндээ онцлон дурдлаа.

Олон улсын музейн өдрийг Олон улсын музейн зөвлөл нийгмийн хөгжилд музейн гүйцэтгэх үүргийг олон нийтэд илүү өргөн таниулах үүднээс 1977 онд бий болгожээ. Монгол Улсад 1998 оноос тэмдэглэж эхэлсэн байна. Энэ өдрийг энэ жил олон улсад “Музей, тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” уриатай тэмдэглэж, “Музей боловсрол, судалгааны төлөө" сэдэв дор уулзалт, хэлэлцүүлэг, үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Музейнүүд нийгмийн сайн сайхан байдал ба тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулдаг нэг гол байгууллага гэдгийг энэ өдөр онцолж байна. Музей нь нийгмийн итгэлийг хүлээсэн, нийтлэг үнэт зүйлийн салшгүй нэгэн хэсэг болохын хувьд асар их эерэг өөрчлөлтийг авчрах онцгой үүрэг хүлээжээ.