Эверестэд сураггүй болоод буй монголын хоёр уулчны эрлийн ажиллагааны талаарх мэдээллийг бид цаг тухай бүрд хүргэж байгаа билээ. Өмнөх мэдээллүүдийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тэгвэл эрэн хайх ажиллагааны талаарх эх сурвалжаас авсан мэдээллийг Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Гангаамаа өөрийн цахим хуудаснаа нийтэллээ. Тэрбээр “Өнөөдөр 8К компанийн захирал Пембатай үдээс өмнө 11:32 цагт видео дуудлага хийж, ярилцсан, мөн үдээс хойш холбогдсон. Шерпа нар салхины хүч буухыг хүлээгээд 4 дүгээр кемп дээр байна. Эрлийн ажлыг түр зогсоосон. 18:00 цагаас салхины хүч бууна. Өнөөдөр орой болон маргааш байдлыг харж байгаад цааш авах арга хэмжээгээ шийднэ” гэлээ.