Х.Ганхуяг "Чөлөөт бүсийн тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт зэрэг чухал таван хуулийн төсөл дээр ажиллаж байна

Х.Ганхуяг "Чөлөөт бүсийн тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт зэрэг чухал таван хуулийн төсөл дээр ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн тодорчээ. Энэ удаагийн танхимд өмнөх Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан Х.Ганхуяг багтсангүй.

Хэдийгээр тэрбээр шинэ бүрэлдэхүүнд орж ажиллахгүй болсон ч өмнөх хугацаанд хийж хэрэгжүүлсэн зарим ажлууд нь олон нийтийн анхаарал татсаар байна. Х.Ганхуяг нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулахад оролцсон бөгөөд энэ хүрээнд:

  • Багш, эмч нарын цалинг түүхэн дээд хэмжээнд нэмэгдүүлэх,
  • Ахмад настны тэтгэврийг 8.6 хувиар өсгөх,
  • Халамжийн тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20 хувиар нэмэгдүүлэх зэрэг шийдвэрүүд хэрэгжсэн байна.

Тэрбээр Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаанд оролцож, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловтой уулзсан. Уг уулзалтаар шатахууны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх асуудлаар тохиролцоонд хүрсэн гэж мэдээлэгдэж байна. Замын-Үүд–Эрээн чиглэлийн хамтын ажиллагааны бүсэд ажиллах үеэр:

  • Хилийн холболтын цэгийн асуудалд ахиц гарч,
  • Чөлөөт бүсүүдийг холбосон авто зам барих боломж бүрдэж,
  • Бүс хоорондын зорчих хөдөлгөөнийг нээх нөхцөл ойртсон байна.

Мөн гал, ус, зуд зэрэг гамшгийн үед үүрэг гүйцэтгэдэг онцгой байдлын алба хаагчдын мөнгөн урамшууллыг нэмэгдүүлэх шийдвэрийг бодитоор хэрэгжүүлсэн нь онцлох ажлуудын нэг гэж үзэж байна. Одоогоор түүний оролцож ажиллаж буй хэд хэдэн хуулийн төсөл нээлттэй хэлэлцэгдэж байгаа бөгөөд үүнд:

  • Стандартчилал, техникийн зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга
  • Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
  • Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт
  • Бүсчилсэн хөгжлийн удирдлагын тухай хууль
  • Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт

Эдгээр хуулийн төслүүд нь эдийн засаг, аюулгүй байдал, бүс нутгийн хөгжил зэрэг олон салбарт ач холбогдолтой гэж үзэж байна.