"Чингис хаан" музей зуны цагийн хуваарьт шилжин, өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд ажиллаж эхэллээ

"Чингис хаан" музей зуны цагийн хуваарьт шилжин, өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд ажиллаж эхэллээ

"Чингис хаан" үндэсний музей энэ сарын 15-наас зуны цагийн хуваариар ажиллаж эхэлжээ. Тодруулбал есдүгээр сарын 14-нийг хүртэл өдөр бүр 09:00-20:00 цаг хүртэл ажиллах бөгөөд тасалбарын касс 19:00 цагт хаах аж.

Мөн тус музей “Караважжогийн сүүдэр” түүхэн драм киног тавдугаар сарын 22-ны 17:00 цагт олон нийтэд зориулан ганцхан удаа үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Италийн урлагийн түүхэнд Караважжо нэрээр алдаршсан Микеланжэло Мэризи нь сэргэн мандлын үеийн алдартай зураач юм.