BBC Studios Natural History Unit нь зэрлэг ан амьтдын ер бусын нэвтрүүлэг бэлтгэдэг. Тэгвэл тус нэвтрүүлэгт Монголын баг BBC Studios байгалийн түүхийн албатай хамтран "Planet Earth III, Extremes" хэмээх цувралыг хийж, цоохор ирвэсийг хальсанд буулгажээ.
Тус багийнхан нэгэн орой жаргаж байх үеийн цоохор ирвэсийн бамбаруушууд уулын орой дээр гарч буй агшныг гэрэл зургийн хальснаа буулгаж чадсан байна. Энэхүү нэвтрүүлэг нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд нэвтрүүлгийг бэлтгэхэд 8000 орчим цаг зарцуулжээ.
Ирвэс (Uncia uncia буюу Panthera uncia) Төв Азийн уул нуруудаар тархсан дунд зэргийн биетэй мийнхэн овгийн зүйл. Энэ зүйлийн ангилал өөрчлөгдсөөр ирсэн бөгөөд таксономийн нэршил нь одоо ч тодорхойгүй. Ирвэсийн овгийн бусад том биетэй зүйлүүдээс биеэр бага боловч төстэй. Биеийн жин 27-54 кг, урт 74–130 см-ийн хооронд хэлбэлзэнэ. Сүүл нь бараг ийм урттай. Ирвэс ихэр зулзага төрүүлэх нь маш цөөн. Хааяа ихэр зулзага төрүүлэхдээ 2-оос дээшилдэггүй. Ирвэс зузаан үстэй, суурь өнгө нь утаан саарлаас, гандуу шаравтар өнгөтэй, хэвлий нь цагаавтар. Бараан саарал, хар цагирган толботой, толгой дээрээ жижиг толботой бол, хөл, сүүл нь том толботой.
Ирвэс уулын хүйтэн орчинд дасан зохицсон, бие бахим, үс зузаан, чих жижиг дугуй байдаг тул дулаан бага алддаг. Тавхай өргөн байдаг нь цасан дээр явахад жингээ жигд хуваарилахад хэрэгтэй бөгөөд тавхайндаа үстэй байдаг нь эгц, тогтворгүй гадаргуу дээр явахад тусалдгаас гадна дулаан алдагдлыг багасгадаг. Ирвэсийн сүүл урт, уян хатан байдаг нь тэнцвэрээ олоход нь дэм болдог. Сүүл нь зузаан үсээр бүрхэгдсэн байдаг нь дулаан алдагдлыг багасгадгаас гадна, унтахдаа нүүрээ хучдаг хөнжлийн үүрэг гүйцэтгэдэг аж.
ФОТО: