Алтан цомын төлөөх барилдаанд Э.Батмагнайгаар ахлуулсан “МСS-Энержи” баг Д.Анараар ахлуулсан "Хүлэгү" багтай өрсөлдөнө

Алтан цомын төлөөх барилдаанд Э.Батмагнайгаар ахлуулсан “МСS-Энержи” баг Д.Анараар ахлуулсан "Хүлэгү" багтай өрсөлдөнө

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдаанд энэ жил Үндэсний шилдэг найман компанийн төлөөлөл найман баг тойргоор барилдаж байгаа билээ.

Хоёрдугаар тойргийн өчигдрийн барилдаанд Хатант интернэшнл ХХК-ийнХатант интернэшнл” баг, Нутгийн буян групп ХХК-ийн “Хубилай хаан” багууд учраа таарсан. Мөн Од групп ХХК-ийн Од групп баг Миг даатгал ХХК, Хушхан ХХК-ийн “Эв Монгол” багтай учраа тааран барилдсан билээ. Тэгвэл хоёрдугаар тойргийн  өнөөдрийн барилдаанд MCS группийн “МСS – Энержи” баг  Хэрэйд ХХК-ийнХүлэгү” багтай, Апу Скайтел ХК-ийнАпу Скайтел” баг Алсын жим ХХК-ийн “Хамаг Монгол” багтай барилдана. 




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө