Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, дохио өгөхгүй нийтийн тээврийн хэрэгслийн өмнүүр гэнэт орж ирснээс үүдэн өндөр настан, хүүхдүүд гэмтэж бэртэх тохиолдол их гардаг байна.
Саяхан гэхэд нийтийн тээврийн хэрэгслийн өмнүүр автомашин гэнэт орж ирсний улмаас өндөр настан иргэн бэртсэн байна. Суудлын машины жолооч та эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохироогүй байж болох ч хэдхэн секунд тэвчилгүй гаргасан таны буруутай үйлдлээс үүдэн хүүхэд, хөгшид хохирдог учир анхаарал болгоомжтой байж бусдыг хүндэтгэн, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Нийтийн тээврийн бодлогын газраас анхаарууллаа.
Нийтийн тээврийн Yutong автобус энгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн сууж зорчих 30 суудалтай, босоогоороо явах 50 хүний багтаамжтай. Суудлын машинд яваа иргэн бүр сууж явдаг бол нийтийн тээвэрт 50 түүнээс олон иргэн босоо явж буйг анхаарна уу. Жолооч таны буруу үйлдэл бусдад нөхөж баршгүй хохирол учруулж болзошгүйг анхаарна уу