Баасан гараг /2025.11.07/-т Дагестаны Карбудахкент дүүргийн Ачи-Су тосгонд Ка-226 загварын нисдэг тэрэг орон сууцны барилга мөргөж, таван хүн амиа алдсан хэрэг гарчээ.
Ослын талаар олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгт, "Нисдэг тэрэг газардах үедээ их биеийн хэсгээ газарт цохиж, салгах аж. Үүний дараа хэд, хэдэн удаа газардахыг оролдсон ч хяналтаа алдан эцэсэт нь байшин мөргөж дэлбэрч байгаа" нь гарах ажээ.
ВИДЕО:
ВИДЕО: Ка-226 загварын нисдэг тэрэг орон сууцны барилга мөргөж, таван хүн амиа алдсан хэрэг гарчээ
— iSee.mn (@iSee_MN) November 9, 2025
УНШИХ: https://t.co/nJtz0Rl5o4 pic.twitter.com/hC7iUmmuq9
Эх сурвалжуудын мэдээлснээр осолд өртсөн Ка-226 нисдэг тэргээр Кизлярын электромеханикийн үйлдвэрийн ажилтнууд зорчиж явсан аж. Тус үйлдвэр нь Оросын батлан хамгаалах салбарын тоног төхөөрөмж, пуужингийн системийн эд анги үйлдвэрлэдэг гэдгээрээ танигдсан байна. Осолд таван хүн амь үрэгдэж, хоёр хүн хүндээр шархадсан гэж орон нутгийн онцгой байдлын албанаас мэдээлжээ.