Завхан аймгийн Яруу сумын төвөөс 15 км зайд орших, Хаг нуурт шархадсан хун шувуутай тус нутгийн иргэн н.Санжаа таарч, аймгийн Байгаль орчны газарт хүргэж өгсөн байна. Мэргэжлийн хүмүүс тус хун шувууг цас орох үеэр Хаг нуураас буцаж байсан 80 гаруй хун сүргээс шархдаж үлдсэн хэмээн таамаглаж байгаа юм. Улмаар тус хун шувуунд тусламж үйлчилгээ үзүүлж байна.