Монголын Усан Спорт Сонирхогчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Улмаар тус тэмцээн өнөөдөр /2025.11.09/ дуусаж, ялагчид тодорно. Тэмцээн 7-8, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17+ насны ангилалд зохион байгуулагдаж буй.
Өнөөдөр 09.00 цагийн байдлаар 7-12 насны ангилалд
- Alpha клуб 16 алт, 10 мөнгө, 10 хүрэл медаль
- Говийн усчид 5 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль
- We aquatics 3 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль
- Сэлэм загас клуб 2 алт, 6 мөнгө, 1 хүрэл медаль
- Хангарьд клуб 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль
- Orchlon Dragons 2 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль
- Багануур клуб 3 мөнгө, 3 хүрэл медаль
- Gan swimming клуб 1 мөнгө, 1 хүрэл медаль
- Kings Of Ocean 1 мөнгө, 1 хүрэл медаль
- Bella vista клуб 3 хүрэл медаль
- Өмнөговь-Шүтээн эрдэнэ 1 хүрэл медаль аваад байна.
Харин 13-аас дээш насны ангилалд
- We aquatics 26 алт, 19 мөнгө, 17 хүрэл медаль
- Alpha клуб 23 алт, 14 мөнгө, 11 хүрэл медаль
- Сэлэм загас клуб 10 алт, 14 мөнгө, 15 хүрэл медаль
- Хангарьд клуб 6 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль
- Godo and Khilem клуб 5 алт, 3 мөнгө, 8 хүрэл медаль
- Vista клуб 3 алт, 5 мөнгө, 1 хүрэл медаль
- Au Do Rb Rshp 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль
- Kings Of Ocean 1 алт, 5 мөнгө, 4 хүрэл медаль
- SS swimming клуб 2 мөнгө, 6 хүрэл медаль
- Selenge USST 5 мөнгө, 5 хүрэл медаль
- Сэлбэ 1 мөнгө медаль
- Speed swimming клуб 1 мөнгө медаль
- Zavkhan 1 мөнгө медаль хүртээд байна.