ШУУРХАЙ: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан өнөөдөр АТГ-т очиж, яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцаж, гарын үсэг зуржээ

ШУУРХАЙ: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан өнөөдөр АТГ-т очиж, яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцаж, гарын үсэг зуржээ

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг АТГ-аас яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байгаа билээ. Харин тэрбээр яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцахгүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байгаа талаар АТГ-аас өнгөрсөн долоо хоногт /2025.10.30/ мэдээлсэн. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нь өнөөдөр /2025.11.06/ Авлигатай тэмцэх газарт очиж, яллагдагчаар татах тогтоолтойгоор танилцаж, гарын үсэг зурсан байна. Тэрбээр өнөөдөр ийнхүү яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцаж, гарын үсэг зураагүй бол түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна хэмээн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах нөхцөл бүрдэхээр байсан аж.

Эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.