Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдаанд энэ жил Үндэсний шилдэг найман компанийн төлөөлөл 8 баг тойргоор барилдаж байгаа бөгөөд хоёрдугаар тойргийн барилдаанд Хатант интернэшнл ХХК-ийн “Хатант интернэшнл” баг, Нутгийн буян групп ХХК-ийн “Хубилай хаан” багууд учраа таарч барилдсанаас Хатант интернэшнл баг 14:11-ээр хоёр дахь ялалтаа авлаа.
Хатант интернэшнл багт Улсын заан С.Сүхбат /4/, Улсын харцага Б.Зоригтбаатар /4/, Улсын начин Т.Дүгэрдорж /3/ Цлсын начин Э.Мөнхжаргал /3/, аймгийн заан Э.Түмэндэмбэрэл /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан, аймгийн арслан Б.Шаравдорж /0/, нийт 14 даваа даваа авсан байна. Харин Хубилай хаан багт Улсын арслан Ц.Бямба-Отгон /4/, Улсын начин Б.Амарсайхан /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан, аймгийн арслан М.Гантулга /1/, Улсын начин Б.Лхагвадорж /2/, Улсын начин Б.Түвшинтөгс /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Б.Даваа-Очир /2/ аймгийн арслан М.Эрхэмбаяр /2/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Х.Оргилболд /0/, нийт 11 даваа авсан юм.
Харин Од групп ХХК-ийн Од групп баг Миг даатгал ХХК, Хушхан ХХК-ийн “Эв Монгол” багтай учраа тааран барилдсанаас Од групп баг 15:10-аар өрсөлдөгчөө буулган авч, эхний ялалтаа авсан юм. Од групп багт Улсын аварга О.Хангай /3/, улсын заан Д.Хүдэрбулга /3/, улсын харцага Г.Ганхуяг /3/, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл /3/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан Улсын харцага М.Бэлгүтэй /0/, аймгийн начин Б.Гончигсүрэн /3/, нийт 15 даваа авсан бол Эв Монгол багт Улсын арслан Э.Оюунболд /1/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа /0/, Улсын заан Б.Пүрэвсайхан /1/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн харцага Б.Рэнчинжүгдэр /0/, Улсын заан М.Лхагвагэрэл /5/, Улсын начин Ш.Отгонтөгс /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Я.Бумбаяр /0/, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /3/ нийт 10 даваа авлаа.
Өнөөдөр 14:30 цагаас MCS группийн “МСS – Энержи” баг Хэрэйд ХХК-ийн“Хүлэгү” багтай, Апу Скайтел ХК-ийн “Апу Скайтел” баг Алсын жим ХХК-ийн “Хамаг Монгол” багтай барилдана.