Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2023.09.01/ болсон. Хуралдааны шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулж байна.
Тэрбээр, Монгол Улсын ЗГ-ын Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. 2023 он гэхэд тус төслийн зургаан зорилт бүрэн хангагдах ёстой. Энэ хүрээнд энэ оны есдүгээр сард МУ-ын Засгийн газар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд 21 аймаг, Нийслэлийн хэмжээнд ард иргэдтэй уулзаж, төсвийн хөрөнгө оруулалт олон улсын зээл тусламжаар хэрэгжиж буй хөтөлбөр, төр хувийн хэвшлийн хооронд хэрэгжүүлж буй төсөл болон цаашид хэрэгжүүлэх төслийн талаар ярилцаж, санал солилцох ажлыг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд Засгийн газраас өнөөдөр нэг шийдвэр гаргасан.
Энэхүү шийдвэрээр Засгийн газар “Шинэ сэргэлтийн таван тойрог” гэх төслийг хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Уг төслийг товч тайлбарлавал Монгол Улс Улаанбаатар хот, орон нутгийн хэмжээнд хөгжлийг хязгаарлаж байгаа гол хүчин зүйлүүдийг цогцоор нь шийдэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм.
Авто замын дэд төсөл, эрчим хүчний дэд төсөл, дулаан хангамжийн дэд төсөл, орон сууцны хангамжийг бий болгох дэд төслүүдийг бид “Шинэ сэргэлтийн таван тойрог” хэмээн нэрлэж байгаа. Энэ нь урт хугацаанд хэрэгжих төсөл гэдгийг хэлмээр байна. Эдгээр ажлуудыг богино хугацаанд хэрэгжүүлснээр аймаг, орон нутгийн түвшинд өөрчлөлт орох, хөгжих боломж бий болно гэж үзэж байна.
Яагаад гэвэл 2021 онд МУ-ын ДНБ 40 орчим их наяд төгрөгт эргэлдэж байсан бол энэ жил буюу 2023 оны жилийн эцсийн байдлаар 56,57 их наяд төгрөгийн ДНТ-тэй болох болно. Иймд ирэх жилүүдэд манай улсын ДНБ 70-80 их наяд төгрөгт хүрэх төсөөлөл бий болж буй учир орон нутгийн хөгжлийг дэмжих, хөдөө орон нутагт ажлын байрыг бий болгож хүн амьдрах орчин нөхцөлийг таатай болгох хэрэгцээ шаардлагын урьдчилсан хөрөнгө оруулалтын ажил албан ёсоор эхлэх ёстой.
Тухайлбал, Мянганы замын төсөл 21 жилийн хугацаанд хэрэгжиж бүх аймаг орон нутгийн төвүүд хатуу хучилттай авто замаар холбогдох ажил амжилттай хэрэгжиж дууссан. Тэгвэл өнөөдөр бидний хэрэгжүүлэх гэж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын төсөл нь аймаг орон нутгийн аялал жуулчлал, тээвэр логистикийн болон бусад хэлбэрээр холбогдох замыг нь бий болгож байна.
Иймд Говь-Алтай аймгийн төвөөс Завхан аймгийн төвтэй холбогдох хатуу хучилттай автозамын шийдвэрийг гурав дахь өдрийн ЗГ-ын хуралдаанаар хуралдаж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийх шийдвэр гарсан. Мөн Ховд хот Улаангом хотыг холбох 173 км замын төслийг мөн Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй санхүүжилтээр хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан.
Нөгөө талаар энэ онд Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхааран ажилласан. Үүний үр дүнд маш олон жуулчин ирж, Монгол Улсын өнцөг булан бүрд аялах нөхцөл бүрдсэн. Тиймээс жуулчдыг орон нутагт аялах тав тухтай орчныг бүрдүүлж байж, дараах үр дүнгүүд гарна гэж үзэж 14 төрлийн замын дэд бүтцийн төслүүдийг ЗГ бодлогоор дэмжиж хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэхдээ мэдээж Улсын төсвийн хөрөнгө оруулалт гадаадын зээл тусламж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд, гэрээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөж байна. Мөн барилга орон сууцны хүртээмжийг сайжруулах төсөл хэрэгжиж байгаа.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар МУ-ын 10 аймагт ДЦС шинээр барих төсөл хэрэгжиж байгаа. Энэ нь БНСУ-ын 112 сая долларын зээлээр баригдаж байгаа төсөл.
Иймд эдгээр станцууд ашиглалтад орж цаашдаа орон нутаг барилгажих уу, үгүй юу гэх судалгааг ЗГ-ын зүгээс хийж бэлэн болгосон. Станцууд ашиглалтад орсон ч гэсэн шууд хэдэн мянган барилга барих боломжгүй. Учир нь орон нутгийн дулааны хангамж сүлжээ хангалттай биш байна. Иймээс энэ нөхцөлийг ЗГ бодлогоор засаж сайжруулахгүй бол Дархан, Орхон зэрэг аймгууд 10-20 жилийн дараа өнөөдрийн Улаанбаатар шиг болох судалгаа гарсан. Тэгэхээр ЗГ-аас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аймгуудыг дулаан хангамжийн эх үүсвэртэй болгоно. Бусад аймгуудад дулааны станцуудын өргөтгөлийн төслийн ирэх жилийн төсөлд оруулж хэрэгжүүлнэ.
Мөн өнөөдрийн байдлаар МУ-ын Засгийн газар БНХАУ-ын санхүүжилтээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажил эхэлсэн явж байна. Хөрөнгө оруулалтын түвшинд явж байна. МУ-ын ЗГ-аас холбогдох хариуцсан ажлуудаа хэрэгжүүлсэн. Тендер шалгаруулалт явагдаж, найман компани шалгарсан. Түүнчлэн эрчим хүч дутагдалтай байгаа баруун, төвийн бүс нутгуудад эрчим хүчний шинэ төслүүдийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал дээр Таван тойрог төслийн хүрээнд цахилгааны төслүүдийг оруулж ирж байгаа” гэлээ.
ҮЗЭХ: