2025 оны 11-р сарын 08-ны 20 цагаас 2025 оны 11-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр 9-14 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүйтэрч, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 хэм, бусад хэсгээр 13-15 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүйтэрч, шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Хүйтэрч, шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.