Сүхбаатар аймгийн Дарьганга сумын угтах, үдэх хаалгыг өвс ачсан том оврын ачааны машин мөргөсөн осол өнөөдөр /2025.11.08/ өглөө гарсан байна.
Ослын дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газар хэрэг нээн, шалгаж эхэлсэн байна. Улмаар тус ослын улмаас үүссэн хохирлыг хэмжээг тогтоох юм. Ослын улмаас хүний амь нас хохирсон асуудал гараагүй бөгөөд жолооч болон дотор нь зорчиж байсан иргэнийг эмнэлгийн байгууллагат хүргэсэн тухай холбогдох байгууллагаас мэдээллээ.