С.Бат-Эрдэнэ: Нийслэлийн 29-р тусгай сургуулийн захирал ажилчдаа хууль бусаар халж байна

С.Бат-Эрдэнэ: Нийслэлийн 29-р тусгай сургуулийн захирал ажилчдаа хууль бусаар халж байна

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуулийн захирал ажилчдаа хууль бусаар халж байгаа талаар тус сургуулийн багш мэдээлэл хийлээ.

Технологи дизайны багш С.Бат-Эрдэнэ "29 дүгээр сургуулийн захирал Н.Оюунсувд нь багш нартай харилцахдаа үнэхээр хэцүү, дарамттай байдаг. Өмнө нь 10 гаруй хүнийг ажлаас үндэслэлгүй халж байсан. Одоо бага ангийн хоёр ч багшийг хууль бусаар ажлаас нь чөлөөллөө. Намайг журнал хөтөлсөнгүй, хуучин тоног төхөөрөмж зарж үрсэн гэх шалтгаанаар нэг хоногийн өмнө гэнэт халсан.

Би өнгөрсөнд онд технологи дизайны багшаар 29 дүгээр сургуульд ажилд орох гэрээ байгуулсан. Тухайн үед технологийн кабинетад хичээл орох нөхцөл байгаагүй. Тиймээс 1989 оны хуучин багаж, тоног төхөөрөмжийг зарж, ангид засвар хийх талаар сургуулийн захиргаатай ярилцаж, зөвшилцсөн. Ингээд хувиасаа хоёр сая гаруй төгрөг гаргаж, хуучин багажийг 700 мянган төгрөгт борлуулж ангиа янзлахад зарцуулсан. Хүүхдүүдийг сайхан орчинд сургая хэмээн хандаж сэтгэл гаргасан. Гэтэл хүч хөдөлмөрөө зориулж, мөнгө төсөв гаргачхаад эцэст нь өөрөө хохироод зогсож байна" гэв. 

Мөн тэрбээр "Энэ хүн авлигын хэрэгт холбогдсон ч яагаад буцаад ирснийг мэдэхгүй юм. Ажилдаа ороод сар гаруй хонож байна. Гэтэл хоёр ч хүнийг халлаа. Мэдээж багш нарын зүгээс гомдолтой байгаа. Түүнийг захирлаар буцаад томилогдоход бага ангийн багш нар "Биднийг дахиад дарамтлах болов уу, хэдүүлээ яах вэ" гэж ярилцсан юм билээ. Гэтэл шууд халчихсан. Холбогдох яамныхан нь юу бодож байгааг мэдэхгүй. Өөрсдөө энэ хүнтэйгээ ажиллаад үзэх юм уу, тэгвэл ойлгох байх. Ажилчдынхаа үзэл бодлыг сонсдоггүй ийм л хүн" гэлээ. 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө