Цахилгаан тасарснаас болж долоон хүн зорчиж явсан лифт доошоо унасан хэрэг гарчээ

Цахилгаан тасарснаас болж долоон хүн зорчиж явсан лифт доошоо унасан хэрэг гарчээ

Цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн 2 хороо нутагт байрлах Гранд плаза төвийн оффисын барилгын 8 давхраас лифт унаж дотор байсан долоон хүн гэмтсэн" гэх мэдээлэл өнөөдөр /2026.05.18/ 17.40 минутийн орчимд ирсэн байна.

Хэргийн газар бүрэлдэхүүн очсон ажиллаж байна. Урьдчилсан байдлаар тог тасарнаас цахилгаан шат зууралттай доош унаж, дотор байсан долоон иргэнээс нэг иргэний хөл гэмтсэн бусад иргэдийн биеийн байдалд гэмтэл одоогоор тогтоогдоогүй гэх урьдчилсан мэдээлэлтэй байгаа ч гэмтлийн талаар мэргэжлийн байгууллага ирж, тусламж үйлчилгээг үзүүлж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.