Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцах үүрэг бүхий ажлын баг мэдээлэл хийлээ.
Хөгжлийн банкны асуудал яригдаж эхэлснээс хойш 21 аж ахжйн нэгж 48.9 тэрбум төгрөгийн төлөлт хийсэн байна. Шүүхийн шатанд явж байгаа болон удаа дараа хойшилж байгаа зээл байна гэдгийг Ажлын хэсгийнхэн онцоллоо.