Эрүүгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан С.Хавалыг Баян-Өлгий аймгийн МАН-ын даргын зөвлөхөөр томилжээ

Эрүүгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан С.Хавалыг Баян-Өлгий аймгийн МАН-ын даргын зөвлөхөөр томилжээ

Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Гаалийн газрын даргаар ажиллаж байсан С.Хавалыг шүүхээс Эрүүгийн гэмт хэрэгт буруутган ял шийтгэсэн. Ял шийтгэсний дагуу түүнийг төрийн албаны албан тушаалаас нь чөлөөлсөн байдаг. Мөн С.Хавал нь олон жилийн өмнө бусдаас хахууль авсан хэрэгт нэр холбогдож байв. 

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн МАН-ын 30 дугаар Их хурлаар "Шүүхээс ялаар шийтгүүлсэн ёс зүйгүй гишүүдээ намаас хөөнө" гэх шинэ заалтыг дүрэмдээ оруулсан. Энэ заалтын дагуу С.Хавал нь МАН-аас хөөгдөхөөр байгаа юм.

Гэтэл түүнийг Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын даргаас чөлөөлсөн даруйд тус аймгийн МАН-ын дарга Д.Бауыржан өөрийн зөвлөхөөрөө томилсон байна. 

Намын дүрмийн дагуу намаас хөөх ёстой хүнийг дэвшүүлэн албан тушаалд томилж буй тус аймгийн зарим иргэд эсэргүүцэн шүүмжилж байгаа аж. 

С.Хавалын ял шийтгүүлсэн тухай мэдээлэл