Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх Лхагва гарагт буюу Шинийн 1-ний өглөө Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцохоор БНХАУ-ыг зорих аж. Өмнө нь БНХАУ-ын талаас халдварын дэгдэлт буурахгүй байгаа үед "Өвлийн олимп" зохион байгуулагдаж байгаа учир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг цөөн тооны айлчлалын бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирэхийг уламжилж байсан билээ. Үүний дагуу тэрбээр 15-20 хүний бүрэлдэхүүнтэй явах гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.