Өнөөдөр Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон медаль гардуулна

Өнөөдөр Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон медаль гардуулна

Өнөөдөр /2022.01.28/ 11:00 болон 13:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ой, XVII жарны усан бар жилийг угтан төрийн дээд цол, одон медаль хүртээхээр болсон. 

Энэ хүрээнд 14 настайгаасаа урлагт хөл тавьж, Монголын урлагийн түүхэнд олон сайхан уран бүтээлээ мөнхөлсөн дуучин, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаалгах бөгөөд мөн Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, зурхайч Л.Тэрбишийг Ардын багш цолоор шагнахаар болжээ.