Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уржигдар /2022.01.26/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, “зорилтод бүлгийн иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон” гэх албаны мэдээ гарсан.
Харин өнөөдөр /2022.01.28/ 14:00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, “тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх” асуудлыг хэлэлцэх УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамж гарсан. Тэгвэл өнөөдөр өглөө 08:30 цагт Засгийн газрын ээлжит бус хурал зарлагдсан байна. Тус хурлаар яг одоо “тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал”-ыг хэлэлцэж байна. Харин үүний дараа 10:00 цагт УИХ дахь МАН-ын бүлгийн хурал болох юм.