Б.Бат-Эрдэнэ өнөөдөр сайдын тангараг өргөж, Эрдэнэс тавантолгойн ТУЗ-ийн даргын ажлаа хүлээлгэн өгнө

Б.Бат-Эрдэнэ өнөөдөр сайдын тангараг өргөж, Эрдэнэс тавантолгойн ТУЗ-ийн даргын ажлаа хүлээлгэн өгнө

Засгийн газрын өчигдрийн /2022.01.17/ ээлжит бус хуралдаанаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас Н.Уртнасанг чөлөөлж, ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийг томилсон. 

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг УИХ-д танилцуулах тухай холбогдох материалыг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

Үүний дараа УИХ-ын чуулганы хуралдаанд Б.Бат-Эрдэнийг танилцуулж, тангараг өргүүлэх процесстой. Ингэснээр Б.Бат-Эрдэнийн бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхлэх юм. Өнөөдөр намрын ээлжит чуулганы хаалт болно. Тэгэхээр өнөөдрийн хуралдаанд багтаан Б.Бат-Эрдэнийг тангараг өргүүлэх нь тодорхой байна. Мөн хуулийн дагуу Б.Бат-Эрдэнэ нь ШӨХТГ-ын дарга болон "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ын даргын ажлаа хүлээлгэн өгөх нь.