ВИДЕО: Г.Өнөрболор “гадаад хэлтэй” гэж иргэдэд гайхуулах гээд эвлүүлэг хийгээд байгаа бололтой

ВИДЕО: Г.Өнөрболор “гадаад хэлтэй” гэж иргэдэд гайхуулах гээд эвлүүлэг хийгээд байгаа бололтой

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор үе, үе олны анхааралд өртөж, цахим сүлжээнд “Од” болох болсон. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард “Оросоор ярьдаг” гэх бичлэгийг олон нийтэд дэлгэсэн нь олны шүүмжлэлд өртөж, “ичгэвтэр” сурталчилгаа болсон гэгдсэн. Тэгвэл тэрбээр энэ сарын 15-ны өдөр Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 29 дүгээр уулзалт оролцож, Англиар үг хэлсэн бичлэгээ мөн олон нийтэд дэлгэсэн нь олны анхаарлыг татав.

Тодотговол, тэрбээр энэ тухайгаа “Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 29 дүгээр уулзалт анх удаа цахимаар 2 дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү чуулга уулзалтад эмэгтэй гишүүдээ төлөөлөн оролцож, цар тахлын үед эмэгтэй парламентчдын оруулах хувь нэмэр, болон эдийн засгийн хүртээмж, сэргэлт, худалдаа гэсэн сэдвүүдийн хүрээнд үг хэллээ” хэмээн чуулга уулзалтын үеийн бичлэгээ өөрийн цахим сүлжээнд байршуулсан юм. Гэвч энэхүү бичлэгт Д.Өнөрболор гишүүн чуулганд амны хаалттай оролцсон ч үг хэлж буй үеийн бичлэг амны хаалтгүй байсан нь ийнхүү шүүмжлэл дагуулсан. Цахим сүлжээнд түүнийг “Англиар хэлсэн үгээ тавилттайгаар бэлдэж эвлүүлсэн. Энэ мэт болхи эвлүүлэгтэй, зохиомол сурталчилгаа хийж, ард иргэдийг доромжилж байна” гэгчлэнгээр шүүмжилж байгаа юм. Ямартай ч Д.Өнөрболор гишүүн Орос, Англиар ярьдаг болохоо өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

ҮЗЭХ: