Ипотекийн зээлийн 30 хувийг 20 хувь болгох боломжтой

Ипотекийн зээлийн 30 хувийг 20 хувь болгох боломжтой

Орон сууцны бодлого, тогтолцоо, гарц шийдлийг шинэ түвшинд гаргах зорилготой “Орон сууц ба санхүүжилт” хэлэлцүүлэг боллоо. Төр, хувийн хэвшил, үнэт цаасны хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагын төлөөллүүд хамтдаа орон сууцны санхүүжилтийн хүртээмжтэй, шинэ гарц шийдлийг эрэлхийлж байна.

Хэлэлцүүлэг “Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого”, “Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо”, “зээлийн шийдэл, хүртээмж” сэдвийн хүрээнд болсон байна. Хэлэлцүүлэг хүрээнд үндсэн хоёр сэдвээр ярилцлаа. Нэгдүгээрт, "Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

  • Монгол банкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн захирал А.Энхжин
  • Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн
  • Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир
  • Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай
  • Монголын банкнуудын холбооны гүйцэтгэх захирал Л.Амар
  • МИК ОССК ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга нар оролцлоо.

Хоёрдугаарт, "Орон сууцны санхүүжилтийн шийдэл, хүртээмж" сэдвээр  Хэлэлцүүлэгт:

  • УИХ-ын гишүүн Н.Учрал
  • Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул
  • Монгол банкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Даваасүх
  • Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг
  • "Гангар инвест" ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Энхтөр,
  • "UA Properties" ХХК-ийн ерөнхий захирал А.Урангоо нар оролцлоо.

"Орон сууц ба санхүүжилт" хэлэлцүүлгийг нээж Барилга хот дэд байгуулалтын дэд сайд Э. Золбоо үг хэллээ. Тэрбээр, “ 2020 оны жилийн эцсийн  статистикийг хархад монгол улс нийтдээ 897 мянган өрх аж төрөн амьдарч байсан. Үүнээс 300 мянга гаруй айл өрх нийтийн орон сууцанд бусад иргэд гэр хороололд болон аймаг суманд  амьдарч байна. Энэ тоо үзүүлэлтийг хархад бид удаашралтай байна. Нийслэл хотод 420 мянган иргэн байгаагаас 200 мянга нь нийтийн орон сууцанд үлдсэн нь гэр хороололд амьдарч байна. 2013 оноос хойш 120 мянган айлын орон сууц ашиглалтад орсон. Үүнээс өмнө 80 мянган айлын орон сууц байсан.

Агаар болон хөрсний бохирдол, түгжрэлийн асуудал болон эрүүл мэндийн асуудлыг давхар энэ ипотекийн асуудлаар шийдэх шаардлагатай байна. Гэр хороололд байгаа 220 мянган өрх рүү чиглэсэн бодлогыг ипотекийн зээлээр дамжуулж хэрэгжүүлэх ёстой. Энэ тал дээр МУ-ын Засгийн газар Барилга Хот Байгуулалтын яам хамтран ажиллаж байна. Эхлээд ипотекийн зээлийг төлж чадахгүй байгаа 30 хувийг иргэд рүүгээ хуримтлалын нэгдсэн сан байгуулж тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй. Ипотекийн зээлийн 30 хувийг 20 хувь болгох боломжтой. Үүгээр гэр хорооллын иргэдэд тусламж үзүүлэх маш том боломж бий. Иргэд орон сууцанд ороход ипотекийн зээлийн 30 хувь дээр л гацаж байна. Тиймд бид энэ 30 хувийг бууруулах үүн дээр ямар нэгэн тусламж үзүүлэх тал дээр ажиллаж байна" гэлээ.




Өнөөдөр цэлмэг байна

22 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

23 цагийн өмнө