Монголоос тав дахь шинэ зүйлийн ургамал Дэлхийн ургамлын аймагт бүртгэгджээ

Монголоос тав дахь шинэ зүйлийн ургамал Дэлхийн ургамлын аймагт бүртгэгджээ

Дэлхийн ургамлын аймагт Монгол орноос Жамсрангийн ортууз (Oxytropis jamsranii Munkht. & Baasanm.) нэртэй шинэ ургамал бүртгэгджээ.

Энэ зүйлийг ургамал судлаач Б.Оюунцэцэг, Ш.Баасанмөнх, Д.Мөнхтулга нар өнгөрөгч сарын 7-нд Баянхонгор аймгийн Богд сум, Их Богд уулнаас цуглуулжээ. Шинэ зүйлийн ургамал нь Их Богд уулын тагаар ургадаг, ишгүй, намхан дэвсгэр үүсгэдэг өвслөг бөгөөд Монгол орны унаган /Endemic/ төрөл зүйлд хамаарах аж. Зүйлийн нэрийг ургамал судлаач, докторант Д.Мөнхтулга, доктор Ш.Баасанмөнх нар тодорхойлж, улмаар ургамал судлаач, профессор Ц.Жамсрангийн нэрээр нэрлэсэн байна.