Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар төмөр замын хэмжээнд 363 вагон цистерн шатахуун байгааг мэдээллээ.
Тус яамнаас өдөр бүр шатахууны импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулж буй. Одоогоор дизелийн түлш 265, АИ-92 шатахуун 62, пропан 13, бутан 15, шингэрүүлсэн хий найман вагон байгаа аж. АИ-92 шатахуунаас Толгойтод 17, Улаанбаатар өртөөнд гурав, Наушка чиглэлээс 42 вагон байгааг албаныхан мэдээллээ. Өнөөдөр өглөөний байдлаар нийслэл хотод шатахуун хэвийн олгож байна. Харин зарим аймагт хэвийн болоогүйг иргэд мэдээлэв.