Хууль бусаар цалин олгож, өөртөө давуу байдал олж авсан гэх хэрэгт холбогдсон шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэлээ

Хууль бусаар цалин олгож, өөртөө давуу байдал олж авсан гэх хэрэгт холбогдсон шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэлээ

Хууль бусаар цалин олгож, өөртөө давуу байдал олж авсан гэх хэрэгт холбогдсон шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн байна. 

Б.Г нь Увс аймгийн ... сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Л.Э-р 7 машин мод зүсүүлж төлбөрийг төлөхийн тулд 2023 оны 9 сард Л.Э-г сахиулаар ажиллах тухай тушаал, 2024 оны 01 сард сэлгэн ажиллуулах тухай тушаалыг тус тус гарган цагийн бүртгэл тооцож 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд 3,6 сая төгрөгийн цалин болон илүү цагийн нэмэгдэл олгож хөрөө араамаар мод зүсүүлсэн мөнгийг төлж, байгууллагын 2024 оны цалингийн төсөвт хохирол учруулсан хэрэгт холбогдож. Б.Г нь хууль бусаар Л.Э-д цалин олгож, өөртөө давуу байдал олж авч, хувийн модыг зүсүүлсэн гэх үндэслэлээр прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ. 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэргийг хэлэлцээд: Прокурорын зүгээс шүүгдэгчийг өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор 7 машин мод зүсүүлсний төлбөрт Л.Э-г ажилд томилсон тушаалыг хууль бусаар гаргаж, цалин олгох байдлаар төлбөр төлсөн гэж ялласан байдаг, Л.Э-г харуулын ажилд томилон ажиллуулах тухай сумын Засаг даргын тушаал хэрэгт авагдсан байгаа нь шүүгдэгч Б.Г-с хамаарахгүй ажиллаж байсан нь тогтоогдож байна.

Тус мод нь хэний мод гэдэгт ач холбогдол өгөх ёстой, тамгын газрын эзэмшлийн модыг зүсүүлээд хөлс мөнгийг өгөх зорилгоор дээрх байдлаар мөнгө гаргасан бол зориулалтын бусаар төсвийн хөрөнгийг зарцуулсан гэж үзэх үндэслэл болно гэвч энэ талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй, улсын яллагч яллаагүй, харин шүүгдэгч өөрийнхөө хувийн модыг зүсүүлээд төлбөрийг ийм байдлаар мөнгө гаргаж төлсөн бол энэ нь өмчийн эсрэг гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх үндэслэл болно энэ талаар нотлох баримт цуглуулж яллаагүй учир энэ гэмт хэргийг бүхэлд нь яллаж байгаа нөхцөл байдал нь тохирохгүй байна. Иймд шүүгдэгч Б.Г-н үйлдсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэлээ.