Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох асуудлыг хэлэлцээд, түр хойшлууллаа

Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох асуудлыг хэлэлцээд, түр хойшлууллаа

Шадар сайд Д.Амарсайхан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Харин түүний оронд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг томилж магадгүй гэсэн мэдээлэл байсан юм. 

Тэгвэл өнөөдөр /2025.11.07/ болсон УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Засгийн газрын гишүүн, Шадар сайдаар томилох асуудлыг хэлэлцсэн бөгөөд түүнийг Төсвийн байнгын хорооны даргын ажлаа хийж байгаа тул Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашиж болохгүй гэсэн үндэслэлээр хэлэлцэх асуудлыг хойшлуулсан байна.