БНХАУ-ын иргэнийг "Хөшигийн хөндий"-д буудаж хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт болохоор товлогджээ

БНХАУ-ын иргэнийг "Хөшигийн хөндий"-д буудаж хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт болохоор товлогджээ

БНХАУ-ын иргэнийг "Хөшигийн хөндий"-д буудаж хөнөөсөн хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзсан тул хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 12-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдсон байна. 

Хэргийн талаар эргэн сануулахад, БНХАУ-ын иргэд, Монгол Улсын иргэдтэй бүлэглэн өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын 04-05-нд шилжих шөнө "Хөшигийн хөндий" нисэх буудлын орчимд нэгнээ буудаж, амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан билээ.

Улмаар тухайн хэрэгт БНХАУ-ын хоёр иргэн, Монгол Улсын хоёр иргэнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Ингэхдээ прокуророос БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин, яллагдагч, Монгол Улсын иргэн А.Даянтөмөр, А.Тэнгис нарт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйл /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 13.3 дугаар зүйл /Хүн барьцаалах/, 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах: өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.