ВИДЕО: У.Хүрэлсүхийг битгий хайж, түүнийг хөөргө! Нэг хүний засаглалыг бий болгож мэднэ

ВИДЕО: У.Хүрэлсүхийг битгий хайж, түүнийг хөөргө! Нэг хүний засаглалыг бий болгож мэднэ

Иргэдийн зуны амралт үргэлжилж, олимпийн наадам болж байгаа энэ цагт зарим иргэд “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хаашаа алга болчхов. Тангараг өргөснөөсөө хойшоо олны өмнө гарч ирсэнгүй” гэж буй юм.

Тэгвэл зарим иргэд “У.Хүрэлсүхийг битгий хай, түүнийг март. Хэрэв түүнийг хөөргөж, түүнээс их зүйлийг хүсээд байвал тэрээр Монгол Улсын олуулаа хэлэлцдэг парламентын засаглалыг өөрчилж, нэг хүний засаглалыг бий болгож мэднэ” гэж буй юм. Учир нь БНХАУ, ОХУ гэсэн хоёр том гүрний дунд байрлах манайх шиг жижиг улсад нэг хүний засаглал тогтох нь тусгаар тогтнолоо алдаж мэдэх аюултай гэж буй юм.

-МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАЯЛАГ ХУВААРИЛАХ ЭРХ МЭДЭЛ БАЙХГҮЙ-

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ “Баялагтаа эзэн Монгол” гэсэн уриаг дэвшүүлсэн. Харин Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид байгалийн баялгийг хуваарилах ямар ч эрх мэдлийг түүнд өгөөгүй. Тэр Монгол Улсын эв нэгдлийн л билэг тэмдэг, өөрөөр түүнд үүнээс давсан ямар эрх мэдэл байхгүй гэж болно. Товчхондоо, Үндсэн хуулиар олгосон сүртэй эрх мэдэлгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхийн саналаар огцруулж, түүнийг эзгүйд УИХ-ын дарга Г.Занданшатар орлож болно.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн эрх:

  • УИХ-ын баталсан хууль, шийдвэрт хориг тавих
  • Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах
  • Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах
  • Уучлал үзүүлэх;
  • Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх
  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх
  • Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах
  • Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.
  • Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно.

-УИХ, ЗАСГИЙН ГАЗРААС ХЯЗГААРЛАГДАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХҮҮД-

  • Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно
  • Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах
  • Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах
  • Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.

(Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар заалт)

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ЭЗГҮЙД УИХ-ЫН ДАРГА ТҮҮНИЙГ ОРЛОНО-

Мөн Үндсэн хуулийн 35.2 -д “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэсэн байна. Тодруулбал, УИХ-ын гуравны хоёроос дээш гишүүдийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулж болох ажээ. Харин Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ” гэж Үндсэн хуулийн 37.1 -д заажээ.