Энэ оны хоёрдугаар сарын 03-нд Б/60 тоот тушаалаар Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагчаар хөгжим судлаач, дэд профессор Г.Ганцэцэг томилогджээ. Тэрбээр СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн захирал, СУИС-ийн Уран бүтээлийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан юм.