Буриад улсын “Хяхта” олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомт, “Наушки” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтуудад Россельхознадзорын нутаг дэвсгэрийн газрын хяналтын улсын байцаагчид Монгол Улсаас ОХУ руу болон эсрэг чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгсэл, галт тэргэнд хяналт шалгалтыг хийж байна.
Улмаар нэгдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд хийсэн хяналт шалгалтын явцад мэргэжлийн эмч нар мал эмнэлгийн салбарын хууль тогтоомж зөрчиж байгааг илрүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэд 8 кг мах, сүүн бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий ОХУ-д нэвтрүүлэхийг завдсан байна.
Уг бүтээгдэхүүнийг ОХУ-д хориглодог. Учир нь эдгээр нь эпизоотикийн таагүй нөхцөлтэй орноос импортлогдсон байдаг аж. Тиймээс монгол иргэнд дөрвөн захиргааны зөрчлийн хэрэг үүсгэжээ.