Х.Баттулга “Байгалийн баялгийг иргэн бүрд” уулзалт хийх бол найруулагч Б.Баатар "Газрын баялаг түмний мэдэлд" нэвтрүүлэг хийж буйгаа мэдэгдлээ

Х.Баттулга “Байгалийн баялгийг иргэн бүрд” уулзалт хийх бол найруулагч Б.Баатар "Газрын баялаг түмний мэдэлд" нэвтрүүлэг хийж буйгаа мэдэгдлээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө буюу 2023 оны есдүгээр сараас эхлэн Х.Баттулга, С.Ганбаатар нар "Хөх туг" хэмээх тойрон аялал хийж, хөдөө орон нутгийн иргэдтэй уулзаж байлаа. Тэд энэ уулзалтаараа "АН-ын нэр, логог өөрчлөх нь зөв үү" гэсэн санал асуулгыг авч байлаа. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Баттулга болон түүний фракцын гишүүд болох С.Ганбаатар, Л. Мөнхбаясгалан, Ө.Шижир, Д.Жаргалсайхан нар хамтарч Хөвсгөл, Булган, Орхон аймгийн иргэдтэй маргааш /2025.02.01/-аас эхлэн уулзалт хийх гэж байгаа аж. Тэдний уулзалтын сэдэв “Байгалийн баялгийн 34-50 хувийг иргэн бүрт” байх ажээ. 

Харин Hero энтертайментын найруулагч Б.Баатар "Газрын баялаг түмний мэдэлд, иргэн бүрд хүртээлтэй байх үйлсэд хувь нэмрээ оруулна" гэсэн утгатай нэвтрүүлэг хийж байгаа бололтой. Учир нь тэрбээр өөрийн твиттер хуудастаа, "Байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд шууд хүргэх, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх “Баялгийн сан”-гийн хуулийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх чухал сэдэв” нэвтрүүлэг тун удахгүй! Газрын баялаг түмний мэдэлд, иргэн бүрд хүртээлтэй байх үйлсэд хувь нэмрээ оруулна" гэжээ.