СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 15 настай охин согтуурсан үедээ найз хөвгүүнийнхээ амийг хөнөөсөн хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 15 настай охин согтуурсан үедээ найз хөвгүүнийнхээ амийг хөнөөсөн хэрэг гарчээ

Сүүлийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах явдал ихээр гарах болсон.

Өнгөрсөн амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 02-ны /2025.02.02/ өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 15 настай охин 16 настай найз хөвгүүнээ хутгалж, амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хүүхдүүд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа тухайн хэргийг үйлдсэн байна. Өдгөө уг хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа аж. 

Иймд эцэг, эхчүүд өсвөр насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдүүдтэйгээ ярилцаж, зөвлөж байхыг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ.