Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаар өчигдөр /2025.02.04/ Монгол Улсын Их Сургуулийн оноосон нэртэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдлээ.
Тодруулбал, Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Монголын Үндэсний их сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Монгол Улсын Их Сургуулийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Энэ талаар бид Улсын дээд шүүхийн хэвлэлийн албанаас тодруулахад, “2020 онд эхэлсэн МУИС, МҮИС хоёр сургуулийн нэр, бараа тэмдэгтийн маргаан гурван шатны шүүхээр явж 2022 онд МУИС-ийн талд шийдвэрлэгдсэн. Улмаар УБЕГ-ын байцаагч МҮИС нэрийг хүчингүй болгосон байдаг. Гэтэл МҮИС-ийн зүгээс УБЕГ-ын байцаагчийг “МҮИС нэрийг цуцалсан” гэх шалтгаанаар шүүхэд дахин нэхэмжлэх гаргасан байна. Энэ нэхэмжлэхэд холбогдох гурван шатны шүүх хурал өнгөрсөн хугацаанд үргэлжилсээр өчигдөр эцсийн шийдвэр гарсан” гэв.