З.Цэвээндорж: Автобуснаас буухдаа картаа дарахгүй бол дөрвөн удаа үнэгүй зорчих эрх цуцлагдана /ВИДЕО/

З.Цэвээндорж: Автобуснаас буухдаа картаа дарахгүй бол дөрвөн удаа үнэгүй зорчих эрх цуцлагдана /ВИДЕО/

НИТХ-аас баталсан тогтоолын дагуу маргаашаас буюу 2025.02.01-ний өдрөөс эхлэн иргэд автобусаар зорчихдоо 1000 төгрөг, хүүхэд 200 төгрөг төлдөг болж байна.  Энэ талаар өнөөдөр /2025.01.31/ Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэл өглөө. 

ВИДЕО: 

Ингэхдээ дээрх тарифыг нэг удаа төлснөөр тухайн өдөртөө дөрвөн удаа дамжин суух аж. Зөвхөн зориулалтын U-Money картаар төлбөрөө төлөх бөгөөд бэлэн мөнгөөр болон банкны карт уншуулсан тохиолдолд хөнгөлөлт эдлэхгүй, 1000 төгрөгөөр зорчих аж. Мөн U-Money картаар дамжин суухын тулд буухдаа картаа заавал уншуулсан байх ёстойг холбогдох газраас анхаарууллаа.